• Эхлэл
  • Амараагийн өмгөөлөгч ОХУ-ын ЭСЯ-д хандан мэдэгдэл гаргажээ

Амараагийн өмгөөлөгч ОХУ-ын ЭСЯ-д хандан мэдэгдэл гаргажээ

2016/12/07

Дуучин Амараа буюу “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан зодож гэмтээсэн асуудал дээр Элчин сайдын яам уучлал гуйсан эсэх гэсэн бас нэг маргаантай сенсаци дэгдсэн. С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яамныхантай уулзсаныхаа дараа “Элчингийн Амараагийн гэр бүлийнхнээс уучлал гуйна гэсэн. Энэ талаар ерөнхийлөгч Путин ч гэсэн анхаарч байгаа” гэсэн утгатай ярилцлага өгсөн бол үүний дараа өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Элчин сайдын яам өөрийн албан ёсны сайтад орос хэлээр тайлбар гаргасан талаар бид мэдээлсэн /Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу/. Үүнд ЭСЯ “Бид ямар нэгэн амлалт өгөөгүй. Энэхүү уулзалтын дараа хэвлэл мэдээлэлээр худал, шударга бус мэдээлэл тарааж байгаа тул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс ярьж байгаа өмгөөлөгчтэй дахин уулзах нь зүйтэй эсэхэд эргэлзэж байна. ОХУ-д “Нэг худал ярьсан хүнд дахин хэн ч итгэхгүй гэсэн үг байдаг” гэж өмгөөлөгчийг буруутгасан байсан.

Тэгвэл “хэргийн эзэн” өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр “ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл Амараагаас уучлал гуйна гэж би хэлээгүй” гэсэн ярилцлага өгсөн байна. Тэрээр

-Намайг Элчингийнхэнтэй уулзаад гараад ирсний дараа хэвлэлийнхэн бүчээд авсан. Би тэдэнд танд хэлсэн эдгээр зүйлийг ярьсан чинь аль нэг нь дэгсдүүлээд “Оросын элчингийнхэн Амараагаас албан ёсоор уучлалт гуйна” гэсэн утга бүхий мэдээ гаргасан нь асуудлыг хурцатгасан байна. Ер нь сэтгүүлчид энэ  тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Наанаа нэг иргэний хэрэг боловч цаанаа хоёр улсын найрамдалт харилцаанд нөлөөлөхүйц ноцтой мэдээ шүү. Оросын дипломат төлөөлөгч Амарааг зодсон үгүйг шүүх л тогтооно. Одоогоор шүүхийн хариу хараахан гараагүй байна гэж ярьсан байна. Түүнээс гадна өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яаманд хандаж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

МХХ-ны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие ЭБШХ-ийн 41-р зүйлд заасны дагуу, хохирогч С.Амармандахын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 2016.11.22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгт холбоотой гэгдэх этгээдийн дипломат эрх ямба, дархан эрхийг Монгол Улсын Олон Улсын Гэрээ, Дипломат Харилцааны Тухай Венийн Конвенцийг баримтлан түдгэлзүүлж өгөх тухай хүсэлт гаргасан. 2016.12.05-ны өдрийн 13 цагийн орчим хүсэлтийг гардуулах явцад танай яамны эрх бүхий албан тушаалтнууд МУ-ын жирийн ард иргэд биднийг албан тушаалын хүнд суртал, эс үйлдэхүй гаргалгүй хүлээн авч уулзан, хүндэтгэлтэй хандан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн явдалд хохирогч болон түүний төрөл төрөгсөд ард түмний зүгээс туйлын талархалтай баяртай байсан. Болсон үйл явдлын талаар та бүхний баримталж байгаа байр суурь ямар байгааг мэдэхийг хүсэн хүлээж байгаа ард түмэндээ нээлттэй ил тод, шударгаар, баримт түшиглэн илэрхийлсэн. Гэтэл та бүхэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн зарим хэсэгт буюу “... ОХУ-ын Элчин сайдын яам... уучлалт гуйсан ... Путин анхаарал хандуулсан ...” гэсэнд туйлын гомдож, цахим орчинд албан бус мэдэгдэл гаргасан байж болзошгүй байна. Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин Сайдын Яамны Консулын Хэлтсийн дарга Горячев Валадимир Владимировичийн “... манай яамны албан тушаалтан уг хэрэгт холбоотой эсэхээс үл хамаарч, хүн чанарын хүрээнд МУ-ын иргэн С.Амармандахын эрүүл мэндэд хохирол учирсанд гүн харамсаж байна..танай гадаад харилцааны яамнаас албан тоот ирүүлсэний дараагаар өөрийн  ажилтаны эрх ямбыг түдгэлзүүлэх эсэх талаар таны хүсэлтийн хариуг хүргүүлнэ...диполомат ажилтаны гэм бурууг шүүх л зөвхөн шийдвэрлэнэ...шүүхийн шийдвэр гарсаны дараа уучлалтын тухай асуудал яригдана...” гэж танай орчуулагчийн хэлж ярьснийг сонсож би өөрийн ойлгосноор бусдад мэдээлсэн байна. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН З.1.”Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ...” гэсний хүрээнд та бүхэн болж буй үйл явдлын талаар хэвлэлийн мэдээлэлд тулгуурлан яаран сандран үнэлэлт дүгнэлт өгч, миний болон үйлчлүүлэгчийн маань талаархи байр сууриа нотлох баримтгүйгээр илэрхийлж үл ойлголцох байдал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Монгол ардын зүйр үгэнд “..чих худалч, нүд үнэнч” гэсэн байдаг.

Цаашид та бүхнийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон хууль сахин биелүүлэх, гэмт этгээдэд хариуцлага оногдуулах, эрүүл мэндийн хохирол барагдуулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 8.2 “ ...Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу Оросын Холбооны улсын ард түмэнд танай яамны ажилтаны гаргасан гэм буруу хамааралгүй юм.

Та бүхэн 2016.12.05-ны өдрийн өмнө нь гаргасан хүсэлтийн хариуг нааштайгаар шийднэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Товчхондоо, ОХУ-ын Элчин сайдын яам харамсал илэрхийлж байна гэж хэлснийг Г.Батбаяраас ярилцлага авсан хэвлэл мэдээллийнхэн буруу ойлгосон, эсвэл өмгөөлөгч өөрөө буруу ойлгуулсан гэсэн асуудал үүсч байгаа бололтой. 

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу. 

ОХУ-ын ЭСЯ: Өмгөөлөгчид эргэлзэж байна /2016.12.06/

Амараагийн асуудлаар үнэн ба худал


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Зөв шүү .сэтгүүлч нар ч дутуу дулмаг юм хийдэг хүмүүс итгэхэд бэрх л улсууд сонсголоо сайн дээшлүүлж .орчуулага зөв хийх л хэрэгтэй.
    2016 оны 12 сарын 08
  • Зочин
    Сайн өмгөөлөгч шүү дээ олон хүний амьдралд тусалж байгаа үр дүнгүй хэн ингж зорилоггүй яв.ах вэ дээ. Манайхан ч өөрсдөө хүн муулж кайф авдаг.Энэ бол улсын эмгэнэл УИХ -д гарч байгаа гишүүдээ ч сонгож чадахгүй байж хийсэн ажилтай ,хэлэх үгтэй хүмүүсээ битгий ингэ ж байгаач.Хүний таниагүй байж таньдаг юм шиг бичиж байдаг болимоор юм.
    2016 оны 12 сарын 08
  • Зочин
    хаана сенсацтай хэрэг гарна гүйж очоод далдагнаад л өөрөө олны анхааралд орох гээд л гүйчих юм. Хохирогчдыг хэрхэн өмгөөлсөн ямар үр дүнд хүрсэн нь мэдэгддэггүй нөхөр шүү. Өмгөөлөгч биш хошин шогийн жүжигчин биш үү
    2016 оны 12 сарын 08
Сонин хачин