• Эхлэл
  • Беларусийн эрх баригчид нутаг дэвсгэр дээгүүрээ нисэж байсан онгоцыг буулгаж, сэтгүүлчийг баривчилжээ

Беларусийн эрх баригчид нутаг дэвсгэр дээгүүрээ нисэж байсан онгоцыг буулгаж, сэтгүүлчийг баривчилжээ

2021/05/24

Грекийн Афин хотоос Литвийн чиглэлд нисэж байсан Ирландын Ryanair компанийн онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Беларусийн нийслэл Минск хотноо ослын буулт хийжээ. Гэвч удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр онгоцонд тэсрэг бөмбөг байгаагүй, харин Беларусийн эрх баригчид уг онгоцонд зорчиж явсан сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан талаар мэдээлжээ.

Тэрээр Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнүүдэд оролцож байсан улс төрийн идэвхтэн бөгөөд Nexta сувгийн эрхлэгчээр ажиллаж байв.Мөн Роман Протасевичээс гадна Оросын нэг эмэгтэйг саатуулжээ. Тухайн эмэгтэй Вильнюст хараат бус нийгмийн идэвхтэн байсан аж.

Европын улс төрчид болон дипломатчид зорчигчдыг нэн даруй суллаж, олон улсын хяналт шалгалт оруулахыг шаарджээ. 

Грекийн Гадаад харилцааны яамнаас Афинаас ниссэн онгоцыг албадан буулгаж, агаарын дээрэм хийлээ гэж үзсэн байна. Харин Польшийн ерөнхий сайд Беларусийн агаарын тээврийн компаниудын онгоцыг Европын нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглох хэрэгтэй гэжээ. 

Ryanair компанийн онгоцтой холбоотой энэ явдал болон Беларусийн эрх баригчдын эсрэг хориг тавих талаар өнөөдөр Европын холбооны чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

Нэг зорчигчийг баривчлахын тулд онгоцыг хүчээр буулгах нь хэрээс хэтэрсэн үйлдэл гэж нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин