• Эхлэл
  • Африкийн орнууд ковидын дөрөв дэх давалгааг удаашруулахыг оролдож байна

Африкийн орнууд ковидын дөрөв дэх давалгааг удаашруулахыг оролдож байна

2021/12/27

Дэлхийн хамгийн бага вакцинжуулсан тив болох Африк даяар Омикроны хувилбарын тархалт, бүртгэгдсэн тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж буйтай давхцаж, хэд хэдэн орны эрүүл мэндийн байгууллагууд хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сэргээж, вакцины шинэ мандатыг хэрэгжүүлж эхэллээ. 

Кени улсад сүүлийн гурван долоо хоногт эерэг шинжилгээний хариу 1 хувиас 30 хувь болж өссөн байна. Харин Угандад 50 орчим хууль тогтоогчид спортын арга хэмжээнд оролцсоны дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан бол Зимбабвегийн засгийн газрын албан тушаалтнууд бизнес эрхлэгчид болон аялагчдад шинэ хязгаарлалт тогтоожээ.

Африкийн Халдварт өвчний төвөөс мэдээлснээр дор хаяж Африкийн 21 улс тахлын дөрөв дэх давалгааг туулж байгаа гэв. Алжир улс гурав дахь давалгаатай тэмцэж байгаа бол Кени болон Маврики тав дахь удаагаа тэсвэрлэж байна.

Омикрон нь Африкийн 22 оронд илэрсэн боловч хязгаарлагдмал шинжилгээний нөөцтэй тул шинэ хувилбар огцом өсөлтийг үүсгэдэг эсэхийг мэдэхэд хэцүү байгаа. Хувилбарыг анх илрүүлсэн Өмнөд Африкийн анхны мэдээллээс үзэхэд тархалт аль хэдийн дээд цэгтээ хүрсэн байж магадгүй бөгөөд өмнөх хувилбаруудаас хамаагүй бага шинж тэмдэгтэй байна. 

Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өндөр настай хүн амтай, вакцинжуулалтын түвшин бага Африкийн орнуудад эдгээр үр дүнг экстраполяци хийхгүй байхыг анхааруулав.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Энэтхэг улс 15 ба түүнээс дээш насны хүн бүрийг вакцинжуулалтад хамруулж, эрүүл мэндийн ажилтнууд болон зарим ахмад настан иргэдийг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болгож байна.

  • Дэлхийн K-pop од BTS-ийн гурван гишүүнээс коронавирусийн шинжилгээ эерэг гарчээ.

  • АНУ-д Ковид тохиолдлын ачаалал өнгөрсөн жилийн өвлийн оргил үетэй харьцуулахад зүүн хойд болон баруун дундад хэсэг, бусад газруудад өндөр байна.

  • Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин