• Эхлэл
  • Гүржид Европын холбооны нэр дэвшигчийн статус олгов

Гүржид Европын холбооны нэр дэвшигчийн статус олгов

2023/12/17

Европын холбооны удирдагчид Гүржид нэр дэвшигчийн статус олгож, Украин, Молдавтай гишүүнчлэлийн хэлэлцээг эхлүүлнэ хэмээн гэнэтийн шийдвэр танилцуулав. Энэ нь 27 улсыг нэгтгэсэн Европын холбоонд нэгдэх том алхам. Гэхдээ бүрэн нэгдэхэд олон жил шаардлагатай гэж шинжээчид анхааруулж байна.

Молдав, Гүржийн парламентын хууль тогтоогчид Баасан гаригийн парламентын чуулганы нээлтийн үеэр Европын холбооны далбааг намируулж, эвслийн сүлд дууг эгшиглүүлэв.

Унгарын хүчтэй эсэргүүцлээс гадна ОХУ-аас Украин, Гүржийг хэсэгчлэн эзэлж, Молдавын Приднестровийн бүс нутагт цэргээ байршуулсан энэ үед дээрх шийдвэрийг танилцууллаа. Гүржүүд Баасан гаригт тус улсын нийслэл Тбилисид олон мянгаараа цугларч, Эрх чөлөөний талбай болон эргэн тойронд баяраа тэмдэглэжээ.

“Европын холбоо болон Европтой интеграцчлал нь бидний хувьд чухал. Энэ нь бидний аюулгүй байдлын баталгаа болж, улс орныг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх боломжийг олгохоос гадна спорт, соёл зэрэг бусад үнэт зүйлсэд чухал ач холбогдолтой" гэж баярын жагсаалд оролцсон оюутан Эрекле Саришвили хэлэв.

Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили ард түмэндээ баяр хүргэж, "Энэ түүхэн ялалт нь та нарынх, ялагдашгүй, эвдрээгүй, эрх чөлөөг эрхэмлэгч Гүржийн ард түмнийх" гэж хэлсэн байна.

Украин, Молдавтай гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус санал болгосноор Европын холбоо "Орост маш чухал мессеж илгээсэн" гэж Гүржийн нийслэл Тбилиси дэх Аюулгүй байдлын судалгааны бүс нутгийн хүрээлэнгийн захирал Натиа Сескуриа мэдэгдэв.

Бүрэн гишүүнчлэлд хүрэх зам нь хэдэн арван жил шаардагдах ч энэ алхам нь "маш их бэлгэдэл" гэж тэр хэлэв, учир нь хэрэв улс орнууд татгалзсан бол "ОХУ-ын хувьд тэд үндсэндээ юу хүссэнээ хийж чадна гэсэн бас нэг дохио болно" гэж тэр хэлэв.

Молдав, Гүрж хоёр олон арван жилийн турш ЗХУ-ын нэг хэсэг байсан бөгөөд хоёулаа Москвагийн сүүдрээс гарах гэж тэмцсээр ирсэн. Гүрж улс гишүүнчлэлийн хатуу шалгуурыг биелүүлэхийн тулд Европын холбооны эрэлхийлж буй ахиц дэвшилд хүрэх ёстой. Энэ нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн зэрэгцээ авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай.

ХаринтКремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, “Энэ алхам нь туйлын улстөржсөн үйлдэл бөгөөд энэ нь тус холбооныхон Оросыг улам бухимдуулж, эдгээр улсыг Москвагийн эсрэг дайсагналцуулах гэсэн эрмэлзлээс үүдэлтэй” гэжээ. Песков гишүүнчлэлийн тухай хэлэлцээ "жил, хэдэн арван жил" үргэлжилж магадгүй гэж хэлээд "Энэ шинэ гишүүд Европын холбоог тогтворгүй болгож болзошгүй" гэж нэмж хэлэв.

Орос Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлснээс хойш Молдав олон  хямралтай тулгарсан. Тодруулбал, Москва өнгөрсөн өвөл байгалийн хийн нийлүүлэлтээ эрс багасгасны дараа эрчим хүчний ноцтой хомсдолд орж, инфляци огцом өссөн, Орост ээлтэй улс төрийн нам засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан.

2008 онд хоёр улс богино хугацаанд тулалдаж, Гүржийн засгийн газар Орост ээлтэй хоёр салан тусгаарлах бүс нутагт хяналтаа алдсанаар Оросын арми Гүржид мөн зэвсэгт хүчинтэй болсон.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин