• Эхлэл
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ!

2023/12/27

"Шударга тав" нэрээр төрийн эрх мэдэлд хүрсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулах жагсаал бүтэн сайн өдөр буюу энэ сарын 24-нд эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Иргэдийн итгэлийг алдаж, хулгайтай тэмцэж байгаа гэх боловч ямар ч үр дүнгүй, амласан амлалтаа ажил болгож чаддаггүй, иргэдэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх чадамжгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг иргэд шаардаж байна. 

Тэгвэл иргэдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин