• Эхлэл
  • Валентин гэгээнтэн монгол хүн байжээ...

Валентин гэгээнтэн монгол хүн байжээ...

2024/02/14

-түүхэн фельетон-

 

Хүний түүхийг тэд биш Монголчууд бүтээсээр ирсэн нь улам л тодорхой болсоор... "Хүн мичнээс үүссэн, харин мич нь монгол хүнээс үүссэн" гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсоон. Энэ гайхамшигт нээлт шинэ шинэ нотолгоогоор баяжсаар байна. Евроцентризмын бурангуй үзэлтнүүд “Хомосапиенс Африкт үүссэн баримт”-ыг сөргүүлэн тавьж биднийг гомдоосоор ирсэн явдалд цохилт өгсөн нээлт өчигдөрхөн гарлаа. 

Үнэн хэрэгтээ Хомосапианс нь Африкт очиж харласан монголчууд байсан бөгөөд тэд гоомой явдлаараа ихэд алдаршсан, сапирсан хэдэн юм байсан тул “Гоомой сапиичид” буюу Эритрэй хэлээр “хоомой сапийнс” хоч авснаас Homo sapiens нэршил үүдсэн байна. Яг нарийндаа эр эмээрээ өөр нэртэй, гоомой харчуудыг нь “Гоомой эрэгтэйчүүд” 

(Homo erectus) гэхчлэн ялгаж байжээ. 

Өнөөгийн Этиопоос олдсон Хомосапиенсийн амаа ангайсан гавалтай хохимойг судласан эрдэмтэд эхлээд “Хараал хэлсэн хэвээ амны хайрцагтаа хадгалан чулуужсан” болохыг тогтоосон байдаг. Улмаар амны хайрцагт авиа зүйн шинжилгээ хийсний үрээр “П,з,д х.ж” гийгүүлэгч “и, а, уу” эгшгүүд хэлж байсан гэж үзэх болсон юм. Эрдэмтэд дараагийн алхмаараа анхны хомосапиенсын гавал “Пиздаа...хужаа” гэж хэлэнгээ чулуужсан болохыг нотолжээ. 

Дашрамд дуулгахад анхны эмэгтэй хүний нэрийг “Луси” гэдэг байсан нь ч монгол нэр юм шүү, хүүхдүүдээ. Анхны , тэгээд цор ганц эм амьтныг чинь хүссэн хүсээгүй “Лусын дагина” л гэнэ биздээ, бодвоос. Монгол хэлэндээ маруухан барууны судлаачид “Лусын дагина” гэдэг нэрийг “Луси...” хавьд тогтоосон нь их юм даа.

Өмнөх судалгаандаа бид “Обама монгол хүн байсан” тухай өмнө нь та бүхэнд толилуулсан билээ. Өнөөдөр түүнээс дутахгүй сайхан мэдээг олсноо хүргэж байна. Энэ бол өнөөдөр баярыг тэмдэглэж байгаа Валентин гэгээний тухайд болно.

Валентин гэгээн монгол хүн байсан бөгөөд уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ. 

Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас "Балингийн өдөр"," Балин тойны өдөр" үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан байна. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг. ( Хууль зүйн сайд, Намбарбиш Энхбаяр “Балингийн сонсгол” хийх гэж байгаа сураг байна. Тэгвэл ч юм юм дуулдана даа.2024)

Зарим судлаач Балинтойны тухайд арай өөр байрь суурьтай байдаг. Тэд Балинтойныг өөрөө балин хийж чаддаггүй байсан гэж мэтгэдэг. Нэлээн том балин хамартай, яггүй хүүхэмсэг тойн байснаас "Балин(хамарт) тойн" гэсэн нэр үүссэн. Тэрээр өөрөө балин хийж чадахгүй тул хийдийнхээ балингаас сэмхэн базаж аваад цаасанд боогоод хүрээний хүүхнүүдэд тараадаг, тэрнийхээ хэргийг ч гаргадаг нэгэн байсан гэх. Чухамхүү Балинтойны цаасанд боосон балингаас боодолтой чиклаад анх үүссэн ба охидыг найрахдаа чиклаад өгдөг менежмэнт тэгж анх гарсан тухай "цайны замын худалдааны тэмдэглэл"-д дурьдагдсан байна. Чиклаад гэдэг ч монгол үг юм.

Хүрээнд байсан Анддерсон Мэйрийн пүүсийн төлөөлөгчид энэ тухай өрнөдөд мэдээлснээс Загалмайн ертөнцийнхэн "Балинтойны өдөр" тэмдэглэх болж. Тэд балин хийж чадахгүй учраас арга буюу чиклаадаар орлуулах болжээ хэмээн "нууцын ном"-д өгүүлжээ. 

Сайны хажуугаар саар гэгчээр дамчид Балинтойны балинг ЖДҮ-дэж аваад бөөнөөр нь аваад ББСБ-аараа дамжуулан шагийн үнээр зардаг байсан гэх. Хүүхнүүд найз залуугаа "шаглаад" ч болов балин олоод ир гэж шаналгадаг байснаас "шаглаад"хэмээх дамын балин гарчээ. Энэ үгийг Андерсон мэйрийн пүүснийхэн буруу тогтоосноос “Чиклаад” хэмээх гуйвсан нэртэй балин Өрнөдөд гарчихсан гэдээг.

Балингийн бизнесээр хөл дээрээ тогтсон хойноо тэрээр хүрээнд байсан европчуудтай нийлэн архи, самгоон нэрэх болсон ба “балинтойны амьд ус” гэдэг брэнд хүртэл гаргаж байжээ. Монголчууд хутагт тойдынхоо шингэнийг рашаан ус хэмээн хүртдэг байсан гэдгийг сануулах юун. Үнэхээр ч амьд усны өнгийг санагдуулам шаргал сархадын нэр цагийн эрхэнд товчлогдон “Балинтойны ус” болсон гэдээг. Балинтойн хөх толботой монгол хүн байсныг тэмдэглэн уг сархдыг одоо болтол хөх хайрцагт хийж, хөх шошго зүүсээр байгааг “ballantines” ууж үзсэн хэн боловч хэлээд өгөх буйзаа. За одоохондоо нэг иймэрхүү сонинтой...

 "Балин тойны амьд ус"буюу "Балинтойнус" хэмээх сархдыг хөх толбот монгол хүн анх сэтгэснийг дурсан, нэг бол хөх хаягтай, эсвэл хөх хайрцагтай үйлдвэрлэж ирсэн гэх. Шошгон дээр байгаа 12-ын тоо бол "Балин тойнамьд усаа чанартай гаргахын тулд 12 хоног нойльд оролгүй биедээ нэрсэн" домогт явдлын дурсгал гэх нь ч бий.

                                                                                                                                                                                        Б.Цэнддоо                                                      2019.02.14


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин