• Эхлэл
  • 1998.10.03-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргав

1998.10.03-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргав

2024/02/29

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Уг шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ. Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. 

Сануулахад, С.Зоригийн аллагад олон хүнийг сэжиглэсэн ч Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг буруутгаж шүүхээс тус бүрд нь 20 жил хорих ял оноох шийдвэрийг 2017 оны наймдугаар сарын 4-нд гаргаж байв. Гэвч тэднийг ял эдэлж эхэлснээсхойш дөрвөн жилийн буюу 2021 оны тавдугаар сарын 14-нд шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын батлан даалтаар сулгасан юм.  

Тодруулбал, УДШ яллагдагчдыг "эрүүдэн шүүсэн" гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргасан боловч мөрдөх шалгах ажиллагааны эцэст прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийн цорын ганц амьд гэрч болох С.Зоригийн эхнэр Д.Булганыг сэжигтнээр хоёр удаа баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэж үзэн сулласан байдаг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин