• Эхлэл
  • Улсын Онцгой комисст 3.1 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Улсын Онцгой комисст 3.1 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

2024/03/07

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр зургаан бүлэг 21 аймагт ажиллаж байна. Төмөр зудтай 50, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл хүргэсэн. 116 мянган айл өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн, бусад тусламжийг хүргэж байна. Зудын гамшигтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад анх 52 мянган км зам гаргах шаардлагатай гэж байсан. Өнөөдрийн байдлаар 97 мянган км авто замыг нээгээд байна. Хамгийн сүүлд л гэхэд цэргүүд 188 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэсэн.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв зэрэг аймаг 8000 тэжээлийн буудай худалдан авах ажил зохион байгуулж байна. Цаашдаа айл өрхүүдэд тэжээл буудай хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна. Тэжээлийн хангалт нийлүүлэлт тийм сайн биш байна. Үнэ, тээвэрлэлтийн асуудал бий.

Иргэдэд тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэх асуудалтай холбоотой ташаа мэдээлэл гарсан. Иргэдийн тусламжийн мэдээлэл ч зөрүүтэй гарч байна. Орон нутгийг нам, эвслээр нь ялгах, замаас нь завшиж байна зэргээр бодит бус мэдээллийг дайны хажуугаар дажин гэдэг шиг гаргаж байгаа нь харамсалтай. Ялгавартай хандаж байна гэдэг асуудал цаашид байж болохгүй. Үнэн бодитой мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэх, хэрвээ үнэхээр асуудал гарвал хуулийн хариуцлага тооцохыг холбогдох албаныханд даалгасан.  

350 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. 12 сумын Эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан, туулах чадвартай автомашиныг яамаар нь дамжуулан хуваариллаа. Өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум төгрөгийн хандив, 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан. Тайлан тооцоог цахимаар олон нийтэд ил тод мэдээлж байгаа.

Олон улсын донор байгууллагуудаас 3.2 сая ам.долларын тусламж ирсэн. Олон улсын байгууллагууд өөрсдөө зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Сүүлийн 10 хоногийн нэгтгэсэн мэдээллээр гурван сая толгой мал хорогджээ. Маргааш хорогдсон малын тоог шинэчилнэ” гэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин