• Эхлэл
  • Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

2024/03/11

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд гуравдугаар сарын 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-нд төрийн албаны ерөнхий шалгалтыг авахаар хуваарь гаргасан аж.

Ингэхдээ нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авахаар бэлтгэл хангаад буй юм байна.

Шалгалтад оролцогч нь иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин