• Эхлэл
  • Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар сонгуулийн штаб удирдана

Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар сонгуулийн штаб удирдана

2024/03/19

Ардчилсан намын нөлөө бүхий, идэвхитэй фракцуудын нэг болох “MonDe” клубын сонгуулийн штабын даргаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг томилжээ.

Мөн зохицуулагчаар Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг сонгосон байна. Энэ фракцаас УИХ-д 20 орчим хүн горилж байгаа юм. Эдгээр горилогчдын сонгуулийн ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх үүргийг Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар ийнхүү хүлээж байгаа аж.

Тус клубт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, "Шинэ сум" төслийн санаачлагч Р.Эрдэнэбүрэн, АН-ын УТЗ-ийн гишүүн Э.Тамир, "Чинээлэг малчин" төслийн санаачлагч Л.Одсэр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн Б.Өлзийбаяр, дуучин Quiza буюу Б.Батцэнгэл нарын олон гишүүн харьяалагддаг байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин