• Эхлэл
  • СОНГУУЛЬ-2024: 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

СОНГУУЛЬ-2024: 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

2024/03/25

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны  сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Энэ дауу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.

Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөөр ирүүлсэн дарааллаар нь жагсаасан бол УИХ-ын сонгуулийн саналын хуудаст улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь жагсаах юм. Өөрөөр хэлбэл, саналын хуудаст улс төрийн намуудын нэрийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь жагсаах юм.

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг Монгол ардын нам тэргүүлдэг бол, Ардчилсан нам, Монголын ногоон намууд удаалдаг. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхэд Сайн ардчилсан иргэдийн нам бүртгүүлснээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна.

Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам-Намын дарга Ц.Оюунгэрэл /УДШ-д 36-д бүртгүүлсэн/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам-Намын дарга А.Батдорж /УДШ-д 28-т бүртгүүлсэн/
  • Зүй ёс нам-Намын дарга Б.Насанбилэг /УДШ-д 34-т бүртгүүлсэн/
  • Монгол Шинэчлэлт нам-Намын дарга Н.Жамсран /УДШ-д 32-т бүртгүүлсэн/
  • Эх орон нам-Намын дарга Д.Эрдэнэбат /УДШ-д 7-д бүртгүүлсэн/
  • Ард түмний хүч нам-Намын дарга Л.Аззаяа /УДШ-д 23-т бүртгүүлсэн/
  • ХҮН нам-Намын дарга Т.Доржханд /УДШ-д 19-т бүртгүүлсэн/
  • Монголын либериал ардчилсан нам-Намын дарга Д.Пүрэвдаваа /УДШ-д 6-д бүртгүүлсэн/
  • Иргэний хөдөлгөөний нам-Намын дарга Ө.Баяраа /УДШ-д 15-д бүртгүүлсэн/
  • Эх орончдын нэгдсэн нам-Намын дарга Г.Ганбат /УДШ-д 20-т бүртгүүлсэн/
  • Үнэн ба зөв нам-Намын дарга А.Отгонбаатар /УДШ-д 25-т бүртгүүлсэн/
  •  Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-Намын дарга Б.Жагар /УДШ-д 37-д бүртгүүлсэн/
  • Монголын социал демократ нам-Намын дарга А.Ганбаатар /УДШ-д 11-т бүртгүүлсэн/
  • Ардчилсан нам-Намын дарга Л.Гантөмөр /УДШ-д 2-т бүртгүүлсэн/
  • Үндэсний эвсэл /Монголын ногоон нам, МҮАН нэгдэл/-Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр /УДШ-д 3-т бүртгүүлсэн/
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-Намын дарга Ш.Төмөрсүх /УДШ-д 14-т бүртгүүлсэн/
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/-Намын дарга Ц.Гантулга /УДШ-д 5-т бүртгүүлсэн/
  • Монгол Консерватив нам-Намын дарга Н.Дашдаваа /УДШ-д 21-т бүртгүүлсэн/
  • Дэлхийн монголчууд нам-Намын дарга Г.Тэмүүжин /УДШ-д 27-д бүртгүүлсэн/
  • Ардчилал шинэчлэлийн нам-Намын дарга Э.Бямбацэрэн /УДШ-д 35-т бүртгүүлсэн/
  • Гэр хороолол хөгжлийн нам-Намын дарга Б.Батсүх /УДШ-д 30-т бүртгүүлсэн/
  • Бүгд найрамдах нам-Намын дарга Б.Жаргалсайхан /УДШ-д 9-т бүртгүүлсэн/
  • Их Эв нам-Намын дарга З.Бат-Отгон /УДШ-д 29-т бүртгүүлсэн/
  • Монголын хүний төлөө нам-Намын дарга Х.Бат-Ялалт /УДШ-д 24-т бүртгүүлсэн/
  • Монголын либериал нам-Намын дарга Э.Оргил /УДШ-д 8-т бүртгүүлсэн/
  • Иргэний зориг ногоон нам-Намын дарга Б.Батбаатар /УДШ-д 4-т бүртгүүлсэн/
  • Хөгжлийн хөтөлбөр нам-Намын дарга О.Заяа /УДШ-д 16-т бүртгүүлсэн/
  • Монгол Ардын нам-Намын дарга Л.Оюун-Эрдэнэ /УДШ-д 1-т бүртгүүлсэн/
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/-Намын дарга Б.Цацрал /УДШ-д 26-д бүртгүүлсэн/

Аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны хооронд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Дашрамд дурдахад, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх ёстой юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин