• Эхлэл
  • ЦЕГ: Контейнэрээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байна

ЦЕГ: Контейнэрээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байна

2024/03/26

Өнөөдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан "Өмнөговь аймгийн хилээр БНХАУ-аас контейнэрээр их хэмжээний валют /юань/ оруулж ирсэн" гэх мэдээллийг хууль, хяналтын байгууллагууд баталгаажуулаагүй, мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байна гэв. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Манайд энэ талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" гэж мэдээлсэн бол ТЕГ ч бас адилхан хариултыг өгчээ. 

Харин ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа энэ нь нийгмийн сүлжээгээр тарсан дээрх мэдээлэлтэй холбоогүй болохыг мэдэгджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин