• Эхлэл
  • "Балетын хөгжил сан"-гийн охид Японд АЛТАН МЕДАЛИЙН ХУР буулгалаа

"Балетын хөгжил сан"-гийн охид Японд АЛТАН МЕДАЛИЙН ХУР буулгалаа

2024/04/05

"World Ballet Grand Prix Tokyо" уралдаан дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд Японы Токиогийн Митака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус уралдаанд "Монголын балетын хөгжил сан"-гийн суралцагчид өндөр амжилттай оролцлоо. Тухайлбал, 6-8 насны ангилалд А.Лхагватуяа багштай баг алтан медаль, 9-10 насны ангилалд Ч.Ганчимэг багштай баг алтан медаль, 12-15 насны ангилалд Ц.Жаргалан багштай баг алтан медаль тус тус хүртжээ. 

Түүнчлэн гоцлол бүжгийн төрлийн "При жуниор" ангилалд Г Энхсондор алт, Б.Лагшимгара хүрэл медалийн эзэн боллоо. 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажиллав.  

Тус уралдаан нь ЮНЕСКО (UNESCO) болон Олон Улсын Балетын уралдаануудын холбоо (FIBC)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан байна.

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин