• Эхлэл
  • Гадаадад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ

Гадаадад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ

2024/05/23

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;

https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж, зэрэг болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

            Элчин сайдын яам

  1. Анкара дахь ЭСЯ
  2. Астана дахь ЭСЯ
  3. Абу-Даби
  4. Бангкок дахь ЭСЯ
  5. Берлин дэх ЭСЯ
  6. Брюссель дэх ЭСЯ
  7. Бишкек дэх ЭСЯ
  8. Будапешт дахь ЭСЯ
  9. Бээжин дэх ЭСЯ
  10. Варшав дахь ЭСЯ
  11. Вашингтон дахь ЭСЯ
  12. Вена дахь ЭСЯ
  13. Вьентьян дахь ЭСЯ
  14. Гавана дахь ЭСЯ
  15. Дели дэх ЭСЯ
  16. Каир дахь ЭСЯ
  17. Канберра дахь ЭСЯ
  18. Кувейт дахь ЭСЯ
  19. Лондон дахь ЭСЯ
  20. Москва дахь ЭСЯ
  21. Минск дэх ЭСЯ
  22. Оттава дахь ЭСЯ
  23. Парис дахь ЭСЯ
  24. Прага дахь ЭСЯ
  25. Ром дахь ЭСЯ
  26. Софи дахь ЭСЯ
  27. Сөүл дэх ЭСЯ
  28. Стокгольм дахь ЭСЯ
  29. Сингапур дахь ЭСЯ
  30. Ташкент дахь ЭСЯ
  31. Токио дахь ЭСЯ
  32. Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

  1. Женев дахь БТГ
  2. Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

  1. Истанбул дахь ЕКГ
  2. Сан Франциско дахь ЕКГ
  3. Осака дахь ЕКГ
  4. Кызыл дэх ЕКГ
  5. Улаан-Үд дэх ЕКГ
  6. Эрхүү дэх ЕКГ
  7. Хөх хот дахь ЕКГ
  8. Хонконг дахь ЕКГ
  9. Шанхай дахь ЕКГ

Консулын газар

  1. Эрээн дэх Консулын газар
  2. Пусан дахь Консулын газар
  3. Манжуур дахь Консулын газар
  4. Чикаго дахь Консулын газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна уу.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин