• Эхлэл
  • СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

2024/05/26

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг СЕХ-ноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.

Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин