Хөвсгөл, Булган, Орхон аймгийнхан тун удахгүй талдаа 100 км татуу замаар Улаанбаатарын зүг сүнгэнүүлдэг болох нь. Ийм боломжийг бүрдүүлж өгөх Шар хөтөлийн замын санхүүжилтийн асуудал шийдэгджээ. Санхүүжилтыг гаргах газар нь Европын сэргээн босголт хөгжлийн банк юм. Уг санхүүжилтийг шийдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн улстөрч бол УИХ-ын гишүүн Дамбын Батлут аж.
Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай замын нийт урт нь 92.28 км. Харин төсөвт өртөг нь 150.34 тэрбум төгрөг юм байна. Онцолж мэдээлэхэд хойд бүсийн аймгуудийн эдийн засагт том нөлөө үзүүлэх энэ замын санхүүжилт нь Монгол улсын Засгийн газар ЕСБХБ хооронд байгуулагдах 300 сая ам.долларын гэрээнд тусаад байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна