Тайлант өдрийн байдлаар, банкууд 10333 иргэний 634.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3206 иргэний 5 хувийн хүүтэй 152.5 тэрбум төгрөгийн, 5904 иргэний 8 хувийн хүүтэй 397.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1455 зээлдэгчийн 59.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна