Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар есдүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас Шангри Ла зочид буудлын Парис Бээжин танхимд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
Хурлын үеэр Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, Ахлах эдийн засагч Норио Усуй, Эдийн засагч Л.Амар нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх юм байна.
Уг хэвлэлийн хурлаар "Азийн хөгжлийн төлөв - 2016" хэмээх АХБ-наас жил бүр гаргадаг эдийн засгийн гол тайлангийн хагас жилийн шинэчилсэн хувилбарыг танилцуулна. "Азийн хөгжлийн төлөв" тайланд Монгол, БНХАУ, Энэтхэг, Индонез зэрэг нийт 45 Азийн хөгжиж буй улс орнуудын макро эдийн засгийн судалгаанаас гадна Төв Ази, Зүүн Ази, Өмнөд Ази, Зүүн-Өмнөд Ази, болон Номхон далай гэсэн дэд бүсүүдийн төвшний эдийн засгийн судалгаа багтдаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна