• Эхлэл
  • Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал хойшлов

Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал хойшлов

2016/09/28

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл есдүгээр сарын 29-нд хуралдана гэсэн тов гараад байсан. Тэгвэл энэхүү хурал тодорхой бус хугацаагаар хойшилсон байна.

Энэхүү зөвлөлийн хурлаар бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ гэгдэж байсан юм. Монгол Улсын төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүг түүхэндээ байгаагүй өндөр буюу 4,5 пунктээр өсгөж, 15,5 хувь болгосон.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал зарлагдсанаар энэхүү хувийг өөрчилж магадгүй гэсэн яриа гарч байсан ч мөн л сар гаруйхны богино хугацаанд огцом өөрчлөлт дахин хийхгүй болов уу гэсэн таамаглал ч байгаа.

Гэхдээ удахгүй буюу УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар 2017 онд баримтлах мөнгөний бодлого чиглэлийг хэлэлцэх учраас бодлогын зөвлөл удахгүй хуралдаж магадгүй юм.   


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна