• Эхлэл
  • Алтны үнэ 1,400 ам.доллар хүрнэ

Алтны үнэ 1,400 ам.доллар хүрнэ

2016/09/29

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлсөн тухай мэдээлэл тарсаар байна. 

Тодруулбал, Даваа гарагт Нью Йоркийн COMEX металын бирж дээр 1 унц алтны үнэ 0,34 хувиар буурч, 1,337.2 ам.долларт хүрсэн байна.

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Дональд Трамп ялна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэн эрсдэл багатай хувьцааны эрэлт нэмэгдсэн нь алтны үнэ буурахад нөлөөлсөн аж.

 Гэвч мэтгэлцээний үр дүн Хиллари Клинтоны талд гарсан билээ.

Хэрэв ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох хоёр дахь удаагийн мэтгэлцээнээр Дональд Трамп үзэгчдээс ихэнх саналыг авч чадвал дэлхийн зах зээл дээр алтны үнэ 2013 оноос хойш анх удаа 1,400 ам.доллар хүрнэ гэж Citigroup банкны шинжээчид таамаглаж буй аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна