Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг 520-560 мянган төгрөгөөр худалдаж авахаар болжээ.
Ингэхдээ улаан буудайн чанарыг хоёр, гурав, дөрөвдүгээр зэргээр ангилан, чанараас нь шалтгаалж 560, 540, 520 мянган төгрөгөөр үнэлж авах юм байна.
Гэхдээ улсын төсөв алдагдалтай гарч, гадаадад төлөх өрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан өнөө үед тариаланчдын гар дээр улаан буудай борлуулсан мөнгийг 100 хувь олгох боломжгүй хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгожээ.
Ингэхдээ улаан буудайгаа "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д худалдсан тариаланчдад мөнгийг нь эхний ээлжинд 40 хувь, дараа нь 30, 30 хувиар хувааж олгох юм байна. Мөн өнгөрсөн хавар тус сангаас трактор, шатахуун, буудайн үр зээлээр авсан иргэд тарьсан буудайгаа өрөндөө өгч болох ажээ.
Энэ нь товчхондоо таиаланчид өрөндөө улаан буудай өгч болох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна