• Эхлэл
  • Бодлогын зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй

Бодлогын зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй

2016/10/05

Дэлхийн банкны энэ удаагийн тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг өнөөдөр /2016.10.05/ танилцууллаа.

Энэ удаагийн тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх гурван жилд тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2015 онд 2,3 хувьтай байсан бол  энэ онд 0,1 хувиар өсөх төлөв ажиглагдаж байна гэж Дэлхийн банк дүгнэлээ. Өсөлт ингэж саарахад түүхий эдийн экспорт хумигдсан, өрийн хяналт суларсан байдал голлох нөлөөг үзүүлнэ гэж тус банкны эдийн засагчид үзэж байна.

Төв банк төсвийн гадуурх зарлагыг санхүүжүүлсэнээр төсвийн алдагдал, засгийн газрын өрийн хэмжээ эрс нэмэгдэж, төгрөгийн ханшид нэмэлт дарамт болсон байна.

Засгийн газрын гадаад зээллэгийн их дүнтэй эргэн төлөлтүүд 2017 оноос хийгдэж эхлэх ба гадаад валютын нөөц бага байгаа тул төлбөрийн тэнцэл дээрх дарамт улам нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.

Бодлогын томоохон зохицуулалтыг яаралтай хийж, төсвийн болоод макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай байгаа тухай дээрх тайланд дурьдсан байна.  

Ч.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна