• Эхлэл
  • Монгол улсын экспорт, импортоосоо давжээ

Монгол улсын экспорт, импортоосоо давжээ

2016/10/11

Өнөөдөр /2016.10.11/ "Үндэсний статистикийн хороо"-ноос сар тутам гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын есдүгээр сарын мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр сүүлийн хэдэн сар Монгол улсын экспорт нь имппортоосоо давж, гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй гарах болсон тухай мэдээлсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сард ч энэ үзүүлэлт давтагдсан байна. Оны эхний есөн сард нийт 155 улстай 5,78 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

Үүнээс  3,33 тэрбум ам.долларын  экспорт хийсэн бол 2,44 тэрбум ам.доллар нь  импортод ногдож байна.

Өнгөрсөн сард бууз, банш, архи, амтат ундаа, ус, хэвлэмэл хуванцар картууд, хиаман төрлийн бүтээгдэхүүн, төмөр замын дэр мод зэрэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ.

Аж үйлдвэрийн салбарынхан дээрх бүтээгдэхүүнийхээ 61,1 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Хэдийгээр экспортолсон бүтээгдэхүүний нэр төрөл олон ч экспортод онцгой жин дардаг нь уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүн хэвээр байна.

Зэсийн баяжмал, нүүрс, чулуун нүүрс, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, боловсруулаагүй газрын тос, төмрийн болон цайрын хүдэр баяжмал урьдын адил экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Зэс л гэхэд гэхэд нийт экспортын үнийн дүнгийн 38,2 хувийг дангаар эзэлжээ.

Гэхдээ экспортолсон эрдэс баялгийн хэмжээ урьд өмнөхөөс өссөн ч нийт үнийн өсөөгүй аж. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөөгүй гэсэн үг юм. Урьдынхаасаа илүү их хэмжээний бүтээгдэхүүн экспортолж байж урьдын хэмжээний орлого олж буй аж.

Импортын хувьд ч эрдэс бүтээгдэхүүн 20,5 хуюийг эзэлсэн хэвээр байна. Импортын барааны удаах байрт машин, механик төхөөрөмж, зурагт, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, тэдгээрийн сэлбэг, эд анги жагсчээ. Энэ бүгд нийт импортын 20,5 хувь, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 12,9 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 9,3 хувь, хими, химийн бүтээгдэхүүн 7,9 хувийг эзэлж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна