• Эхлэл
  •  ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ажиллана

 ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ажиллана

2016/10/13

АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн,  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан албаны төлөөлөгчдийн хамт оролцлоо. 

Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай  уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

 ОУВС-ийн ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна