• Эхлэл
  • Төсвийн алдагдал хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгт хүрчээ

Төсвийн алдагдал хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгт хүрчээ

2016/10/13

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын есдүгээр сарын мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулсан.

Дээрх мэдээллийн үеэр төсвийн алдагдал болон орлогын талаарх мэдээллийг дурьдсан байна.

Тэгвэл төсвийн алдагдал есдүгээр сарын байдлаар хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгт хүрлээ.

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 4.1 хувиар дутуу биелж, дөрвөн их наяд 12.7 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87.6 хувь, татварын бус орлогоор 12.4 хувь бүрдсэн дүнтэй байна.

Бизнесийн идэвхжил буурч, аж ахуйн нэгжийн орлогын татвар буурсан бол дотоодын нийт эрэлт буурснаар импорт багасч, импортын барааны НӨАТ буурсан нь нийт төсвийн орлогын бууралтад жин дарсан байна. Харин зарлага талд зургаан их наяд 64.4 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна