Байгалийн баялаг нөөцтэй Монгол улсын хувьд эрдсийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхээр зорьж байгаа билээ. Энэ хүрээнд эрдэс боловсруулалтын дэвшилтэд технологи болоод үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр ашиг, Монгол улсад нэвтрүүлэх боломж нөхцөлийн талаар чуулах “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал дөрөв дэх жилдээ Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд зохион байгуулагдах гэж байна. Хурлыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, МАМБХ-ын Ерөнхийлөгч С.Давааням нар үг хэлнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна