АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд болох гэж байна. Сонгуульд өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп, экс Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон хоёрын хэн нь ялах талаар бараг дэлхий даяараа таамаг өрнүүлж байна. Ингээд өрсөлдөгч Хиллари Клинтоны талаарх сэтгүүлч Б.Баяртогтохын бичсэн мэдээллийг хүргэж байна.
Хиллари Родхэм Клинтон бүгд найрамдах үзэлтнүүдийн “алтан ус” гэж нэрлэгддэг бүсгүй. Тэр оюутны хөдөлгөөний дэмжиж ардчилсан болгож чадсан. Хиллари Клинтон өмгөөлөгч, эх хүн, айлын эзэгтэй, тэргүүн хатагтай асан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, Нью-Йорк хотын сенатч. АНУ-ын 67 дахь төрийн нарийн бичгийн дарга. АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Уильям Жефферсон “Билл” Клинтоны гэргий.
Хиллари Клинтон АНУ-ын “нууц ерөнхийлөгч” гэж тооцогддог байсан үе ч бий. Америкийн тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэдэг төдийгүй дотоод-гадаад улс төрийн бодлогод нөлөөлөх үүрэгтэй байсан. Түүний тэгш эрхийн төлөө, хүүхэд-гэр бүлийн эрхийн төлөө, эмэгтэйчүүд-хүний эрх, ардчиллын төлөө цуцашгүй тэмцэл нь олон улсын түвшинд өндөр нэр хүндийг авчирсан.
Тэрбээр хамгийн анхны намтраа 1959 онд багшийнхаа даалгавраар бичсэн. Тэгэхэд зургадугаар ангид сурч байж. Эцэг эх, дүү нар, гэрийн тэжээмэл амьтад, гэр орон, сургууль, юу сонирхдог, ямар спортоор хичээллэдэг болон ирээдүйд юу хийхийг мөрөөддөг тухайгаа 29 хуудсанд багтаан бичиж байсан. Хожим 42 жилийн “Миний амьдралын түүх” номоо бичиж эхэлсэн байдаг. Билл Клинтонтой хамт Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийнхээ тухай шинэ дурдатгалаа ийн олон нийтэд хүргэхээр зорьсон нь энэ.
Дэлхийн сая сая хүмүүс Хиллари Родхэм Клинтон мэдэх авч түүний ойр дотнын хүмүүс, найз нөхдөөс нь бусад хүмүүс Хиллари Клинтоны дотоод ерөнцийн сонирхолтой түүхийг бараг мэдэхгүй биз ээ. Консерватив үзэл баримталдаг аав, харьцангуй либерал ээжийн охин Хиллари Клинтон. Тэр Цагаан ордыг орхихдоо Нью-Йоркоос сонгогдсон АНУ-ын сенатч болж, амьдралын шинэ мөчлөгт алхан орсон. “Энэ бол өөртөө үүрэхээр шийдсэн асар их хариуцлага байлаа. Сенатчийн суудлын төлөөх тэмцэлд олсон миний амжилт Цагаан ордонд олж авсан туршлагын минь үр дүн” хэмээн тэрбээр “Миний амьдралын түүх” номондоо өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн идэвхтэй замнал ингэж эхэлсэн.
Хиллари Клинтон 1959 онд багш юм уу, цөмийн физикч болохыг мөрөөддөг байж. Түүнийгээ “Залуу иргэдийг бэлтгэхэд багш нар хэрэгтэй, тэдэнгүйгээр “улс орон агуу байж чадахгүй байсан” хэмээн “зөвтгөжээ”. “1950-иад онтой давхацсан хүүхэд нас минь болоод 1960-аад оны улс төрийн үйл явц эх орныхоо өмнө үүрэг хүлээх сэтгэлийг өдөөж, эх орондоо зүтгэх тэмүүллийг минь бадраасан. Коллеж, Йелийн эрх зүйн сургууль, тэгээд дараа нь нөхөрт гарсан маань намайг АНУ-ын улс төрийн голомтод хөтлөн авчирсан” хэмээн Хиллари Клинтон өгүүлсэн байдаг.
Америкийн хамгийн нөлөө бүхий 100 хуульчийн жагсаалтад хоёр ч удаа орж байсан Хиллари Клинтон 2000 онд сенатч болсон. Ерөнхийлөгч Бушийн удирдлага дор гадаад бодлогын асуудал хариуцан ажиллаж, Иракийн дайны асуудалд хүртэл гар бие оролцсон нэгэн. Хиллари Клинтон 2006 онд дахин сенатчаар сонгогдсон бөгөөд Барак Обамагийн засаг захиргаанд ч орж ажилласан.
Иллинойс мужийн Парк Риджийн хотын захад эгэл жирийн амьдралд дунд өсч торнисон ирээдүйн тэргүүн хатагтай багаасаа л улс төрийн идэвхтэй хүүхэд байжээ. Тэр багаасаа л өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, чанга хатуу охин байв. Хиллари Клинтон тэрсхэн өссөн хоёр ахтай. 1950-иад оны Америкийн эгэл жирийн айл өрхийн сонгодог жишээ Хилларигийн гэр бүл юм. Хиллари алдарт уран илтгэгч, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингийг шүтэн биширч, түүний илтгэлийг сэтгэл хөдлөн сонсдог байсан.
Хиллари аавтайгаа адил Бүгд найрамдах намыг дэмжигч. Тэрбээр Парламентийн шүүгчдийн хороонд ажилласан хоёрхон эмэгтэй хуульчийн нэг. Тэр үед түүнд хуулийн томоохон фирмээс ажиллах ирсэн ч “Yale”-д танилцсан ирээдүйн нөхөр Билл Клинтоныг санагалж, сайхан боломжоос татгалзсан байдаг. Тэр “Би оюун ухаанаа биш зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн” хэмээн хожим гэрлэлтийнхээ тухай хэлсэн байдаг.
Тэд 1975 оны аравдугаар сарын 11-нд Файетвилл дэх байшингийнхаа зочдын өрөөнд гэрлэцгээсэн. Үүнээс хойш таван жилийн дараа охин Челси нь мэндэлсэн юм. Челси хорвоод мэндэлсэн нь тэдний амьдралын хамгийн гайхамшигтай үйл явдлын нэг. 1978 онд Лондон хотын Челси дүүрэгт байх үедээ “Челси өглөө” хэмээн дууг сонсдог байснаа бэлэгшээн охиндоо энэ нэрийг хайрлажээ.
“Би анхнаасаа л тэргүүн хатагтай юм уу сенатч, ардчилсан намын гишүүн, өмгөөлөгч юм уу эмэгтэйчүүдийн эрх болоод хүний эрхийг хамгаалагч болж төрөөгүй нь мэдээж. Эхнэр болон эх хүн болж ч төрөөгүй. Хорьдугаар зууны дунд үед төрсөн жирийн л нэг америк эмэгтэй. Яахав азтай үед, азтай газар төрсөн гэж болно байх. Миний эх орны урьд үеийн эмэгтэйчүүдэд байгаагүй, өнөө хэр нь өөр бусад олон оронд амьдарч буй эмэгтэйчүүдэд байхгүй байгаа сонголт хийх эрх надад байсан. Насанд хүрсэн үе маань нийгэмд гарсан хүчтэй өөрчлөлттэй давхацсан юм” хэмээн Хиллари дуртатгалдаа бичжээ.
Хиллари 1947 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. Түүний эцгийг Хью Э.Родхэм, эхийг нь Дороти Хоуэлл Родхэм гэдэг. Түүний аав хувийн багавтар зүйл эрхэлдэг байсан агаад тэдний амьдралын бэрхшээл Хилларид олдож буй боломжоо бүрэн дүүрэн үнэлж цэгнэхэд хүргэсэн аж. Түүний аав нэлээд хожуу санхүүгийн амжилтад хүрсэн юм билээ.
1969 оны намар Хиллари Йелийн их сургуулийн эрхзүйн сургууль суралцаж эхэлсэн. Тэр хуульч болохоор шийдсэн 235 оюутны доторх 27 эмэгтэйн нэг байлаа. Дараа намар нь Билл Клинтоныг анх харжээ. “Өтгөн хар хүрэн сахалтай, мушгиралдсан үс, өндөр нуруутай сайхан эр байсан ба эрч хүч цацарч байх шиг санагдсан. Би түүнийг эрхзүйн сургуулийн амралтын өрөөнд байхад анх харсан” хэмээн Хиллари ярьсан байдаг. Тэрбээр “Арканзасын залууд тахианы шөл, жүржийн шүүс барин тусламж үзүүлэхээр ирснээс хойш бид хоёр салж хагацашгүй найзууд болсон” хэмээжээ.
Английн нуурын хязгаар хэмээх алдартай газарт Эннердейл нуурын хөвөөн дээр очоод байхад Билл түүнийг эхнэрээ болооч гэж гуйсан гэдэг. Билл Клинтоны хамгийн хүнд хэцүү үед найдвартай ар тал нь болж байв, Хиллари. Түүнийг 30-тай байхад Ерөнхийлөгч Жеймс Картер АНУ-ын Хүүхдийн корпорацын удирдах зөвлөл томилсон байдаг. Хиллари тэргүүн хатагтай болсон даруйдаа Билл Клинтон мөрийн хөтөлбөрийн гол хэсэг болох эрүүл мэндийг тогтолцоог өөрчлөх томоохон ажлыг гардан авч явсан. “Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жил миний хувьд 13 наснаасаа хойш алба хашаагүй анхны он жилүүд байв” хэмээн “Миний амьдралын түүх” номондоо тэр бичсэн байдаг.
Хиллари шаггүй зохиолч. Түүний 1995 онд бичсэн хүүхдийн эрхийн тухай “Тосгон хэрэгтэй байна” ном олон улсад борлуулалтаараа тэргүүлж байсан. Дараа нь “Амьд түүх” ном нь ч мөн 12 хэлнээ орчуулагдаж, 1.3 сая хувь борлогдсон байна. Хиллари 1992 онд АНУ-ын тэргүүн хатагтай болсон. Тэрбээр улс төрд хамгийн идэвхтэй нэгэн байснаараа Америкийн бусад тэргүүн хатагтайгаас ялгардаг. Хиллари “Хэн ч намайг Билл шиг сайн ойлгож, түүн шиг инээлгэж чадахгүй. Энэ бүхний дараа тэр одоо ч гэсэн миний сонирхлыг хамгийн их татдаг цорын ганц эрх хүн хэвээрээ” гэж бичсэн байдаг. Энэ бүхний дараа гэдэг нь Билл гэр бүлээс гадуурх нууц амрагийн явдлаараа түүнийг хоёр ч удаа байдалд оруулаад “авсан”.
Хиллари Родхэм Клинтон АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохыг үгүйсгэх аргагүй. Тэр үүний төлөө ирэх сонгуульд ч өрсөлдөхөд бэлэн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг төлөөлж нэр дэвшиж байсан түүнийг зарим нөлөө бүхий улстөрчид “Тэргүүн хатагтайгаас илүү төрийн тэргүүн байх оюуны өндөр чадавхитай эмэгтэй” гэж онцолсон байдаг. Түүний амьдралын томоохон үлгэр дуурайл Мэриан Эделман Райт. Энэ хүн Хилларид бүх насаараа хүүхдийн төлөө, иргэний эрхийн төлөө зүтгэх хүчийг хайрласан эрхэм нэгэн аж.
Хатуу чанд, хүчирхэг эмэгтэйн амьдралын түүхээс уншигч танд хүргэж байна. Энгийн агаад эрхэмсэг хатагтай Монголд 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа айлчилж байсан. Өдгөө 67 настай түүнийг дэлхийн долоон тэрбум хүн бараг бүгд танина даа. Одоогоос 19 жилийн өмнө буюу Билл Клинтоныг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед Хиллари Монгол Улсад анхлан зочилж байсан билээ.
сэтгүүлч Б.Баяртогтох
Түүний өрсөлдөгчийн талаарх холбоотой мэдээллийг дор дарж уншина уу


Сэтгэгдэл байхгүй байна