• Эхлэл
  • НӨАТ-ын буцаан олголтод 80 тэрбумыг төсөвлөжээ

НӨАТ-ын буцаан олголтод 80 тэрбумыг төсөвлөжээ

2016/11/29

Энэ оны эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болжээ.

НӨАТ-ын буцаан олголт ирэх оны эхний улиралд багтаж таны бүртгүүлсэн дансанд орох юм байна. 

НӨАТ-ын буцаан олголтод зориулж, 80 тэрбумыг ирэх оны төсөвт суулгасан гэсэн мэдээлэл байна.

НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд болж байгаа.

Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна л гэсэн үг юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин