• Эхлэл
  • Сонгуулийн хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэв

Сонгуулийн хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэв

2016/06/22

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн Сонгуулийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, монгол, орос, англи хэл дээрх сонгуулийн нэр томьёоны толь, гадаадын  болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь зэрэг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой  хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэн нийтийн хүртээл болгов.

Тэдгээрийн дээжийг нь Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажиглаж буй гадаадын ажиглагчдад  хүлээлгэн өгөв.

Мөн Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 21-ний хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхээр хүсэлтээ ирүүлсэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, “Техникийн болон мэргэжлийн багш нарын холбоо”, Сонгогчдын эрх, шударга ёс төрийн бус байгууллагад зөвшөөрөл олгов.  

Мөн Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдаа нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны долдугаар шийтгэвэрээр тогтоогдсон байх тул нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон учраас Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна