• Эхлэл
  • СОР17-гийн гурав дахь өдөр: "Тогтвортой санхүүгийн форум 2026" болно

СОР17-гийн гурав дахь өдөр: "Тогтвортой санхүүгийн форум 2026" болно

2026/08/19

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын гурав дахь өдрийн хөтөлбөртэй танилцана уу.

Цэнхэр бүсэд:

-“Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум 2026”-г Монголын болон олон улсын бодлого боловсруулагч, мөнгөний бодлого, банк санхүү, бизнес, байгаль хамгааллын төлөөлөл нээнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар газар, ус, байгальд чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэхэд бодлого, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа яагаад чухлыг онцлох юм. Маргааш тогтвортой бэлчээр, мал аж ахуйн санхүүжилт, усны тэсвэртэй байдал, цэнхэр санхүүжилт, байгальтай холбоотой санхүүгийн эрсдэл чиглэлээр бодит туршлага, судалгаа, санхүүгийн шийдлийг хуваалцана.

-Нарлаг Монголын малчин өрх: Бүтээмжтэй мал аж ахуй, тэсвэртэй чадвартай малчин өрх, тогтвортой бэлчээрийн хөгжлийн монгол загвар болон Цөлжилттэй тэмцэх үр дүнтэй стратеги: “Нутагтаа эзэн100/1000”-Ногоон тэжээл үйлдвэрлэх зориулалтаар газар олгон малчдыг чадавхжуулах тухай танилцуулж, “Тогтвортой бэлчээрээс итгэл даах худалдаа руу”, Тогтвортой байдлын салбар дахь боловсролын санаачилгууд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Ногоон бүсэд:

Газрын засаглал: Тогтвортой газар ашиглалт, малчдын эрхийг хамгаалах бодлогын шийдэл, Газрын нөхөн сэргээлтэд шинжлэх ухаан, мэдлэг, чадавхыг бэхжүүлэх, Орон нутгийн иргэдэд түшиглэсэн нөхөн сэргээлт, ландшафтын тэсвэртэй байдал, Залуусын манлайлал, байгаль орчны хамгаалал, Иргэний нийгэм ба хүртээмжтэй засаглал, Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайллын талаар илтгэл тавина. 

Уул уурхайн хяналт шалгалт, шинэлэг технологийг нэвтрүүлэх боломж, Сэргээгдэх эрчим хүч-сайн туршлага, Хүн төвт ногоон орон зай-Тарьж, арчилж ургуулъя, Таацын цагаан нуурын экосистемийг сэргээсэн сайн туршлага зэрэг төслийг танилцуулах юм. Мөн урлаг, соёлын бусад үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна