• Эхлэл
  • СОР17-гийн дөрөв дэх өдөр ямар үйл явдал болох вэ?

СОР17-гийн дөрөв дэх өдөр ямар үйл явдал болох вэ?

2026/08/20

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын дөрөв дэх өдөр болох үйл явдлын хөтөлбөрийг хүргэж байна

Цэнхэр бүсэд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, Монголын Байгалийн Өв Сан, ТоС Холбоо, Голомт банк, Дэлхийн банкны групп, UNCCD хамтран зохион байгуулж буй "Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026" үргэлжилнэ. Энэ үеэр, 15 жилийн хугацаанд хэрэгжих “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн загварыг хэлэлцэн, БОУАӨЯ, Чингис хаан Үндэсний баялгийн сан, Монголын Байгалийн Өв Сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацыг албан ёсоор нээнэ.

-Газар ашиглалт ба нэгдсэн менежмент хэлэлцүүлэг болно.

-Монголын карбон бүртгэлийн нээлт болно.

 

 

Ногоон бүсэд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний Ногоон Лаб", "Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэх нь" үйл ажиллагаанд Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч, хөгжлийн байгууллага, ногоон төсөл хэрэгжүүлэгчид оролцоно.

-Ойн санхүүжилт болон Малын тоог багасгаж, ногоон дадлыг нэвтрүүлэх нь: Хоршооллын бизнесийн байгальд ээлтэй загварыг танилцуулна.

-Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, уул усны тахилга болон тэмээний ач холбогдлыг сонирхуулна.

-Нүүрстөрөгч ялгаруулдаггүй байшин болон капсулын танилцуулга хийнэ.

-Гэр хорооллын эрчим хүчний шийдлүүд, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн ухаалаг бизнесийн загваруудыг танилцуулна. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна