• Эхлэл
  • Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:Тэд хүний амийг хөнөөсөн

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:Тэд хүний амийг хөнөөсөн

2016/12/28

18 жил хүлээлтэд байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргиийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, өчигдөр шүүгдэгчдэд ял оноосноор олон асуулт, таамаглал үүсээд байгаа. Ялын дүгнэлтээс харвал тэднийг 2-оос дээш хүний амийг хөнөөсөн гэж үзсэн бололтой гэсэн таамаг дэвшээд байгаа. Гэхдээ хуулийн байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас тодорхой тайлбар өгч, иргэдийн эргэлзээг тайлах ёстой гэж УИХ-ын гишүүд хариулт хүссэн байна.

Энэ асуултад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан

-Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэсэн тайлбар өглөө.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

С.Оюун мэдэгдэл гаргалаа

Шүүхийн тогтоолд юу өгүүлэв

Ц.Амгаланбаатар нар 2-3 хүний амь хөнөөсөн бололтой

Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Маш болчимгүй дүгнэлт гаргаж түүхэнд хараар бичигдэх болждээ эрх мэдэлтний таашаалд нийцсэн шийдвэр гаргаснаараа хөрөнгөлөг хурандаа гэдгээ батлав
    2017 оны 01 сарын 01
  • шаабар
    Эхний удаад шүүхийн шийдвэр үндэслэлтэй шийдсэн гэж итгье. Харин захиалагчийн ахан дүүс эхнэр хүүхэд дуугүй суухгүй байх гэж бодох юм. Бас захиалгын дагуу Зоригийг хөнөөгөөд өөрөө алуулсан гэх хүний хамаатан садан ахан дүүс гэж баймаар юм. Бас Эрдэнэт хамт амьдарч ажиллаж байсан хүмүүс найз нөхөд нь дуугүй суумааргүй л юм. Эцэг эх ахан дүүстэй л хүн байгаа даа. Хэрэг дуусаагүй юм байна гэж ойлгогдож байна.
    2016 оны 12 сарын 31
  • зочин
    УЕП хэргийг хуулийн дагуу шийдсэн гэж буй нь цаашид давж заалдах болон хяналтын шатаар ороод шийдвэр хэвээр үлдэнэ гэсэн үг. Хохирогчид хэлмэгдүүлсэн, хэрэг худалдсан гээд С.Оюун шүүхийн шийдвэрт эргэлзсэн. Ард түмэн томчуултай холбоотой хэрэг ингэж шийдэгийг мэдлээ.
    2016 оны 12 сарын 30
  • zochin
    ta bitgii hudlaa hel ajlaa ehleed ingej hudal helj ard tumnee dormjilj bolohgui chaddag hund n ajlaa ug 2-3 hun alaad baihad nugaa olon tsagdaa shuugch nar haa baisan we huniig ingej amidaar n alj shorond hataa gej ta nart tsalin uguugui shvv jinhene ezen n bulgan awgai shuuh hurald oroltsohgui shuugch nartai huwildaj hun gutgechiheed hurald orhoos aigaad ochihgui bna shvv dee ard tumen ingej harj oilgoj bnaa
    2016 оны 12 сарын 30
  • Зочин
    Shuuh huuliin daguu unen zov shiidver gargaaguig ard tumen medej baigaa shuu heniig ingej omgoolj hamgaalaad baigaa novshnuud be
    2016 оны 12 сарын 30