Сонгуулийн тойргийн хороо авч хэлэлцээд гурван хоногийн дотор Сонгуулийн тойргийн хорооны дарга Ж.Ичинноров гэдэг хүн А.Гантулга гэдэг хүнийг хасах тухай шийдвэрийг бид удахгүй гаргах болно гэсэн албан бичгийг ХУД-ийн АН-ын хороонд хүргүүлсэн.
-
Эрх нь зөрчигдсөн нэр дэвшигч шүүхэд хандахаар боллоо
-
Б.Баярдаваа: Бодлогын хүүг бууруулах нь төсвийн бодлогоос хамаарна
Тэрбээр “Төсвийн сахилга баттай байж, тогтвортой байдлаа хадгалж чадвал мөнгөний бодлогыг байнга чанга хэвээр хадгалах шаардлагагүй” хэмээн тодотгов.
-
”Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо
“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ.
-
”Говийн гайхамшигт 6” говь нутгаа хамгаална
“Говийн гайхамшигт 6”-д Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг амьтан багтана. Тэднийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ энэ сарын 15,16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын хөвөө Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Тахийн талд боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын хамгаалалтын захиргаа хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулсан юм. “Говийн гайхамшигт 6” амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь уг арга хэмжээний гол зорилго байв.
-
Эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сангаас залуу судлаачдыг дэмжихээр боллоо
Монголын анхны эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сан байгуулагдан жил бүр зоонозын өвчин судлалын чиглэлээр докторантур, магистрантурт сурч байгаа шилдэг суралцагч, судлаач нарт 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлэн эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжиж байхаар боллоо.
-
”Ургацын баяр-2016” маргааш нээлтээ хийнэ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ маргааш 12:00 цагт нээлтээ хийнэ.
-
П.Ариунбилэг: Шүүгч болох гэж 20 жил тээсэн мөрөөдөл минь хэвээрээ
Шүүгчийн туслахаар 20 дахь жилдээ ажиллаж буй П.Ариунбилэгтэй ярилцлаа.
-
Дэлхийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө.
-
Ахмадуудад “Насны хишиг” олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
-
”Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.
-
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилов
Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.Амгаланбаярыг томиллоо.
-
н.Цэрэнчимэдийг 20 жил хорих ял оноожээ
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр н.Цэрэнчимэд нарын гурван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
-
Үндсэн хууль зөрчигджээ
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн”
-
Ерөнхий сайд Хэнтий, Дорнодод ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулна.
-
Би яагаад хуулийг нэхээд байгаа юм бэ?
Э.Бат-Үүлийн нийтлэлийг хүргэж байна
-
Монголын шүүхэд хэн, ямар дүн тавив?
Монголын шүүхийг Олон улсын мэргэшсэн шинжээчид тал бүрээс нь нэг бүрчлэн судалж, ”дүн” тавьжээ.
-
Ирэх сарын 1-нээс ААНБ-ын халаалтыг өгч эхэлнэ
Энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгч эхлэх юм.
-
Нойтон цас орж хүйтэрнэ
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
-
Хотын дарга мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа.
-
Хоккайдо –Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг байгуулна
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.