• Эхлэл
  • Трамп, Ким нарын уулзалтыг БНАСАУ “түүхэн уулзалт” гэв

Трамп, Ким нарын уулзалтыг БНАСАУ “түүхэн уулзалт” гэв

2019/07/02

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд өнгөрсөн ням гаригт хийсэн уулзалтын БНАСАУ “түүхэн уулзалт” гэж нэрлэснийг Солонгосын мэдээллийн төв агентлаг даваа гаригт дамжууллаа.

“Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай түүхэн уулзалт хийлээ. 1953 онд гар зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш 66 жилийн дараа хоёр орны удирдагч тусгаарласан бүсийн бэлгэ тэмдэг болсон Панмунжонд уулзаж, түүхэн байдлаар гар барилаа” гэж мэдээллийн агентлаг тэмдэглэсэн байна.

АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зун Сингапурт болж үр дүнд нь хоёр орны тэргүүн хамтарсан баримт бичигт гарын үсэг зуран АНУ нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгч, харин Пеньян цөмийн зэвсгээ бүрэн устгах ажилд орно гэсэн юм.

Дараа нь 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Вьетнамын нийслэл Ханойд хоёр тэргүүн дахин уулзсан ч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар тохиролцож чадалгүй, ямар ч баримт бичигт гарын үсэг зураагүй тарсан юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин